Sunday, April 1, 2012

Цэвэр мэдлэг, чадвар бүтээлийн хүрдний талаар



Шри Матажийн 1983 оны 9-р сарын 26-нд Лос Анжелес хотноо шинэ хүмүүсд хандан хэлсэн ярианаас.

“...Кундалини нь дээш өгсөхдөө энергийн хүрдүүдийг засч, нээгдүүлдэг. Энэ удаа 2-р хүрд болох Свадистаны талаар ярья.
....Миний мэддэг нэг хүн надаас: “Эх  минь, би ажил олж хиймээр байна, юу хийвэл зүгээр вэ?” гэж асуусан юм. Тэгэхээр нь би: “-Чи юу хиймээр байна даа?” гэж асуухад: “- Таны зөвлөснөөр л болъё” гэв. “Тэгвэл чи интерьер дизайнер бол л доо.” Гэтэл тэр: “-Би юу? Би модны талаар ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Тийм байжби яаж интерьер дизайнер болох билээ” гэлээ. Би түүнд: “-Зүгээр л өөрийнхөө цэвэр долгионыг ашиглаад үз дээ” гэж хэлсэн юм. Та бүхэн гайхах болно. Тэр залуу тэгээд уг мэргэжлээр ажиллаад, сая сая рупийн орлоготой болсон. Яагаад гэвэл, хүний Кундалини сэргээд, зулайн хүрд нээгдэхээр хүн хязгааргүй бүтээлч болдог. Таны урлан бүтээх мэдрэмж  маш нарийн, маш гайхамшигтай сайхан болж, та урлагийг маш нарийн мэдэрч эхэлнэ. Бусад хүмүүс таныг тийм мэргэжил эзэмшээгүйбайж яаж ийм чадварлаг байж чадаж байна? хэмээн гайхах болно.
Нэг удаа намайг Японд байхад Икебанаурлах (Япон ардын уламжлалт амьд цэцэгсийн урлаг) уралдаан болж байсан. Би Икебанагийн хичээлд очиход тэд: “-Та нэгийг хийгээд үздээ” гэцгээсэн. Тэгэхээр нь би: “-Тэгье!” хэмээн хийж үзэв. Гэтэл би Икебана гэдэг үгийг ч мэдэхгүй байж, хамгийн өндөр оноог авчихав. Маш гайхалтай.
Би өмнө нь хэзээ ч хийж байгаагүй барилгын архитектурын талаар мэдэхгүй мөртлөө байшин барилгын, мөн дотоод засал бүх зүлийнх нь зураг төсвийг гаргасан. Энэ бүхнийг яаж хийх ёстойг нь би мэдэхгүй байсан ч маш сайн хийж чадсан.
Яагаад гэвэл, 2-р хүрдээ нээснээр хүнбүр уран бүтээлч болдог юм. Тэгэхлээр, тэрхүү урлах чадвар нь таны доторх авъяасын Бурханы ерөөл юм.
Хичээлдээ тааруу, сурлага муутай хүүхдүүд хүртэл... Нэг хүн хүүгээ над дээр авчраад: “-Манай хүү сургуулиасаа хөөгдөх гээд байна. Юу ч сурах, цээжлэх чадваргүй, ой муутай, юунд ч хэрэггүй өнгөрсөн толгой байна” гэв. Би тэгэхээр нь:“-За яахав” гээд: “-Хүүгээ сахажа йогт авчраач дээ” гэж хэлсэн, мөнхүүгийн зулайг нь нээж өгөв. Гэтэл тэр хүүхэд дараа нь шалгалтаа хамгийн тэргүүнд онц дүнтэй өгөөд барахгүй, дээд сургуулийн тэтгэлэгт хүртэл тэнцсэн байна. Одоо тэр хүүхэд ийм залуухан байж, өндөр цалинтайсайхан ажилтай болж надад: “-Эх минь, над шиг тэнэг хүүхэд ийм өндөр тушаалтай болсонд хүмүүс маш их гайхдаг” хэмээн захидал бичсэн билээ. 
Өнөөдөр, Махараштра мужийн сургуулийндунд болон их дээд сургуулийн тэтгэлэг авсан бүх хүүхдүүд сахажа йогчид байна.
Тэгэхлээр, энэхүү дотроос ажиллаад байгаа хүч нь маш агуу хүч юм. Хэрвээ та энэ долгионоос жимс, мод, ургамалд ч юмуу, амьдралд чухал юу ч байлаа, тариа будаанд (энэхүү хүчний энергээсөгөөд үзвэл та бүхэн гайхах болно. Тариа будаа хэмжээнээсээ илүү их ургаж, амт шимт нь хүртэл маш сайхан, мөн удаан хугацаанд мууддаггүй. Нэг удаа хөдөө аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтэн багш үүнийг хөх буудайн дээр судалгааны ажилдаа албан ёсоор туршиж үзсэн. Буудайг энергижүүлснээр тэр нь ердийн буудайнаас 6 дахин том хэмжээтэй ургасан. Ургацаа хураагаад тэд тэрхүү долгионжуулсан буудайг энэ заал шиг том агуулахад хадгалсан. Агуулахад өөр олон хүнсний зүйлс байсан. Гэтэл Энэтхэгт ямагт хөнөөл учруулж байдаг хархнууд нь бусад хүнснээс нь бүгдийг ньөм цөм идсэн ч, тэр энергижсэн буудайнд огт хүрээгүй байсан. Амьтад хүртэл үүнийг мэддэг. Тэд энергийг чинь ойлгож, ялгадаг. Тэд хэзээ ч тань руу дайрахгүй, таныг зовоохгүй. Арслан, бар хүртэл гэгээнтэн хүнийг хараад хэзээ ч дайрдаггүй. Та бүхэн арслан барыг маш хялбархан гартаа оруулж чадна. Энэ бол гэгээнтэн  хүний хүч юм.
Та бүхэнд хязгааргүй их бүтээлч чанар бүрэлдэн бий болно. Танд байгаа хамгийн том бүтээлч чанар бол энгийн хүнийг шинэ гэгээлэг хүн болгох чадвар юм. “Өндгийг шувуу болгон хувиргах” чадвар бол таны олох хамгийн том ерөөл юм. Энэ нь бол бүхий л хүн төрөлхтнийг, бүхий л шинэ түвшин рүү шилжүүлэх, таны дотор байдаг 5-дахь хэмжигдэхүүний  гэгээрлийн чинь хүч юм.
Та бүхэн шинжлэх ухааны талаар ч ярьж болно. Манай нэг эрдэмтэн энд ирсэн байгаа. Тэрээр шинжлэх ухааны доктор, химийн мэргэжилтэн хүн. Би түүнд устөрөгч, хүчилтөрөгч, азот нь бидний дотор хаана байрладаг талаар хэлэхэд, тэр гайхан: “-Эх минь, та яаж мэддэг юм бэ?” гэв.“-Би яагаад мэддэг вэ, гэдгээ мэдэхгүй. Гэхдээ би энэ нь ийм л байдаг гэдгийг мэддэг.” гэв. Намайг пептоны мушгираа болон шулуун хөдөлгөөний талаар хэлэхэд, тэр маш гайхаж: “-Би үүнийг мэддэг болохын тулд, маш удаан сурах хэрэгтэй байсан” гэв. “Сахажа йогт та юу ч сурах шаардлагагүй” гэж би хэлсэн. Та жаахан л юм мэдэж байвал, цааш нь юу гэдгийг шууд л өөрөө мэддэг болно.
Хоёрдугаар хүрдийг эзэмших ур чадвар нь танд “цэвэр мэдлэг” нээгдэхээр бий болдог. Кундалинийг эзэмших цэвэр мэдлэг, амин сүнсний цэвэр мэдлэг, Бурханы талаарх цэвэр мэдлэг. Хэрвээ та үүнд хүрэх юм бол, та хамгийн дээд юманд хүрсэн гэсэн үг. Яагаад гэвэл, та төв голоосоо уужирч тэлээд ирэхээр, таны хувийн чанар өргөжиж, таны мэдрэмж, таны хөгжлийн үйл явц нэмэгдээд ирнэ. Ийм маягаар та нэг зүйлээс, нөгөө рүү хөгжин, дараачийн зүйлд хүрч, үүнээсээ дараагийнхад нь хүрч, энэ мэтээр өсөн дэлгэрсээр байх болно.”


Tuesday, March 27, 2012

Mooladhara буюу 1-р хүрдний үндсэн чанарын талаар


What Principle navigates the Birds, fishes and dogs

 " Can you imagine the Birds go all the way from Siberia to Australia. How do they manage? What gives them the direction? It is the innocence, and the innocence is a magnet.  In human being you don't find it evolved so much. They know which is north, south, east and west. Even a little bee will return to the place from where it comes. Even the fish have direction. Human beings can get lost. If you leave your dogs 5 miles away he will come back. How does he find the way? Their qualities, which are built within them through innocence, are actually the qualities of electromagnetic force and also pranana, which means when this electromagnetic force is charged with Shri Ganesha 's principle. They are so systematic, clean and sensible, but they are not ritualistic. Whatever God has given them, they are bound by that and they live within that boundary. Even if you go up to the stage of the animals, which live with the human being, they too are very affectionate. They just want love. One day if you do not care for your dog he will just not eat his food. It is so remarkable. I have seen among children, how they just want to love. They don't accept anything else except love. But as soon as they start growing up, specially in a materialistic world, then the whole materialism comes up". (Shri Mataji, 19. 09.1993)

Ямар зарчимаар шувууд, загаснууд, ноход амьтад зүг чигээ олдог вэ?

 “Та нар боддоо, шувууд Сибирийн нутгаас холын Австрали хүртэл нисдэг. Яаж тэд нар тэгж чаддаг билээ? Тэд чиглэх зүгээ хаанаас яаж мэддэг билээ?
Энэ нь бол тэдний гэмгүй цайлган байдлаас гаралтай юм. Энэхүү гэмгүй байдал нь –соронз юм. Хүнд энэхүү чанар нь тэгж ихээр хөгжсөн нь нэг их илэрдэггүй л дээ. Амьтад бол хойд зүг аль чиглэлд, өмнөд, дорно, өрнө зүг гээд хаана байдгийг мэддэг. Жижиг зөгий хүртэл хаа байсан үүрлүүгээ буцан ирдэг. Загас хүртэл зүг чигээ мэддэг. Хүмүүс харин төөрдөг. Нохойгоо хүн 5 милийн зайнд орхихоор буцаад л ирдэг. Замаа тэр яаж олоод байдаг билээ? 
Тэдэнд байдаг энэхүү чанар нь  тэдний дотоод гэмгүй байдлаас үүдэлтэй электромагнетик урсгалаас гаралтай юм. 

Мөн үүнийг нь “pranana” гэж хэлдэг. Энэхүү “pranana” нь Шри Ганеш-ийн үндсэн зарчимаар тэжээгдэн цэнэглэгддэг. Энэ зарчим нь маш зохион байгуулалттай, журам зарчимтай, сэвгүй цэвэр бөгөөд мөн ухааныг агуулсан байдаг, харин хэзээ ч хуурмагаар бий болсон – хий хоосон заншил болсон зуршилыг агуулдаггүй байна. үний түвшинд хий хоосон заншил нь – ёсорхол, нэрэлхүү зан, үзэл бодол, image, ego.... гэх мэтээр илэрдэг.)  Амьтад - “Байгалаас” юу тэдэнд өгөгдсөн байна, түүнийгээ л даган, тэр өгөгдсөн хязгаарлалдаа амьдардаг. Хүмүүстэй хамт амьдардаг гэрийн амьтад хүртэл тэдгээр хязгаардаа дадал болсон, эзэн хүндээ дотно, дасал болсон байдаг. Тэд зөвхөн хайрлуулахыг л хүсдэг. Нэг л өдөр та нохойгоо хайхрахгүй, тоохгүй л байх юм бол тэр хоолоо идэхээ байдаг. Маш гайхалтай.
Хүүхдүүдийг хар л даа, тэд зөвхөн хайр халамж, хайрлуулж байхыг л хүсдэг. Хүүхдүүд хайрнаас өөр юмыг ер хүлээн авдаггүй. (Хүүхдүүд маш их эерэг энерги бий болгодог. Хүмүүс хүүхдүүдээ хайрлавал орчин тойрон дүүрэн аз жаргал эерэг энергээр дүүрдэг. Нийгмээ эрүүлжүүлье, эерэг болгое гэвэл хүүхдүүдээ хайрлаж эхэлвээс, хамаг сайн сайхны суурь тавигдах буй за.- орч.)
Харин өсөж том болох тусам нь, ялангуяа материалист орчинд, эд хөрөнгө чиглэсэн хандлагатай орчинд хүүхдүүд өсөж эхлэхээр бүхэл (эд зүйл, хөрөнгийг чухавчилахматериализм бий болдог.
(Амьтад эзнээ дууриадаг шиг, хүүхдүүд эцэг эхээ дуриана. Эрүүл ухаантай хүүхдийг эрүүлээр нь байлгах, буруу төлөвшсөн хүүхдийг зөвөөр залах нь бидний үүрэг. Харин өөрсдийнхээ бодол санаа, үзэл бодлоо бид тэдэнд тулган суулгах нь бидний үүрэг биш гэдгийг та бид мэдэх буй за. -орч. (Шри Матажийн 19. 09.1993 оны лекцний хэсгээс)

мөн энэ линкнээс энэ хүрдтэй холбоотой зүйлийг олж уншаарай


Sunday, March 25, 2012

On Thoughtless awareness. Бодлоос дээгүүр Оюуны талаар




Шри Матажи “бодол үгүй” ухамсрын  талаар. Сахажа йогоор хичээллэдэг хүмүүсд зориулсан хичээл:

“....Энэ бол маш их ерөөл юм. --Та нарыг хэн ч мэхлэж чадахгүй. Яагаад гэвэл мөн та нарыг Тэнгэрийн хүч халамжлан хамгаалж байдаг учир. Та нарыг Тэнгэрийн хүч ямагт чиглүүлж байгаа. Та тэрхүү Тэнгэрлэг Бурханлагийн хүчинд итгэ. Бурханд итгэ. Энэ бол маш чухал зүйл юм. Лааны гэрэлд (гэрэл гаргадаг гэдгийг мэдээд) итгэдэг шиг Бурханд  итгэ. Танд гэрэл өгч, замыг чинь залж, зөв юм хийлгүүлэх гэж зөв газарт чинь аваачдагт нь итгэ. Үүний талаар ч та нарын маш олонхи нь өөрсдийн бодит тохиолдлоос (болсон явдлаасаа) мэдэж байгаа. Надаа ямар их хүмүүс - тэдний зүйлс нь яаж - маш их сайжраад байгаа талаар маш их бичдэгийг ч би та нарт их хэлээгүй.
Үүнээс гадна бид бүгд хамт олноороо. Бие биендээ маш сайхан ханддаг. Худал юм хэлдэггүй. Бусдыг устгах гэж оролдодгүй. Энэ бүхэн нь -- биднийг --- хүний дутагдлаас ямар их дээгүүр байгааг харуулна. Энэ нь тэгээд, зөвхөн тэр гэрэлний улмаас юм. Бид өөрсдийнхөө хаана бүдэрч, хаана доройтож байгаагаа өөрсдөө зүгээр л (өөртөө) хараад мэдчихдэг.

----------Үүний тулд (энэ бүхнийг олохын тулд) бясалгах нь бол Сахажа йоганд хамгийн чухал зүйл юм. Өдөр болгон  та нар бясалгаж байх хэрэгтэй. Бясалгал хийдэггүй хүмүүс нь бол – доош унах-- боломжтой. Яагаад гэвэл Бясалгах нь бол дэнлүүнд тос хийхтэй адил юм. Бясалгал хийдэггүй нэг нь - “үүнэгүйгээр болчихно” гэж бодож байгаа нэг нь -- харамсалтайгаар эндүүрч байна. Тэд өглөө мөн орой болгон бясалгаж байх хэрэгтэй.
Нэг асуудал нь бол: (Сахажа йоганд) бүх юм зүгээр бэлэн гарын доор, маш энгийн хялбархан ирээд байгаа болохоор тэд энэ бясалгалыг маш чухал гэдгийг ер ойлгохгүй байна. Магадгүй. Та нар биш л дээ, гэхдээ зулайгаа нээлгүүлчээд бясалгалаа хийдэггүй хүмүүс байгааг би мэднэ. Тэдний байгаа байдал нь өөр байдаг. Тэдний дотоод байдал нь өөр байдаг.

       Бясалгал бол маш тайтгаруулсан тэтгэгч  зүйл. Гэгээн тэнгэртэй холбогдох үлэмжийн сайхан арга юм. Тэгээд тэрхүү бясалгалын төлөвд байхад таны бүхий л асуудлууд шийдэгддэг. Хэрвээ та бясалгалаа хийдэггүй юм бол, хэрвээ та бясалгалаа хөгжүүлдэггүй юм бол... магадгүй таны гэрэл чинь мөхөх байх. - Энэ нь (олсон жаахан зүйл чинь) танд хангалттай гэрэл өгч чадахгүй- . Энэ маш чухал юм. Маш их чухал. Мөн - өөрийн талаар болон бусдын талаар бясалгалдаа олж харах нь маш чухал юм.

        “Яаж бясалгал хийх вэ?” гэж олон хүмүүс надаас асуудаг. --Юу ч хийх хэрэггүй юм. Зүгээр л бодол үгүй мэдлэгийн байдал руу орох. Бодол үгүй оюуны ухамсарлуу орохыг хичээ. Хэрвээ та тэрхүү бодол үгүй мэдлэгийн нөхцөл оронруу орж чадвал --та хийх ёстой зүйлээ хийсэн. Яагаад гэвэл энэ бол таныг Үнэнтэй, Бодит байдалтай, Баяр жаргалтай, бүхий л үндсэн чанар болсон чухал зүйлстэй нэг болгох тэр өртрөг юм.

Wednesday, February 15, 2012

2012 ОНЫ ЗӨГНӨЛ


Сар шинэдээ сайхан баярлаж,  2012 оны төмөр луу жилдээ заяа төөрөг нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг уншигч олондоо  дэвшүүлье! 

Зурхай зөгнөлийг манайхан ихэд сонирхдог тул,
ялангуяа энэ 2012 оны элдэвтэй яриа их байдаг тул энэ талаар нэг сахажа йогчины бичсэн http://dragosionel.blogspot.com/2012/01/2012-end-nop-just-beginning.html нийтлэлээс та бүхэнд толилуулья. Та тухлан сууж сонирхоорой.




Хүний түүхэнд, - аливаа үйлийг – ямагт, --эрин болгон, жил бүр -- хүмүүс өөрсдөө л хийсэн байдаг.

Коперник –дэлхийг бөөрөнхий гэдгийг олсон, Колумб – Америк тивийг нээсэн, Энтшейн харьцангүйн онолыг эвлүүлсэн, саяхан хүмүүс Ангараг гаригт роботуудаа буулгасан.

Одоо харин 2012 он нь өөр жил болох юм байна.

Хүмүүс ердөө өөрсдөө юу ч хийгээгүй байхад зүйлүүд цаанаасаа бүрэлдэж, сонин зүйлс тохиолдох болох нь.

Өмнө нь юу ч бичдэгүй байсан хүн гэнэт зохиол бичих болж, ямар ч шүтлэггүй байсан хэд нь Бурханы талаар сонирхох болох нь.

Бид өөрсдийн амьдарлаа баллах эрх чөлөөтэй төрдөг учир  мянга мянган жилийн турш ч өмнө тэгж л амьдарсаар иржээ. Харин одоо  бидэнд тэгж авирлах нь тийм ч амар бүтэхгүй гэнэ.

Яагаад гэвэл түүхэндээ анх удаа бид өөрсдийгөө ухамсарлаж /ойлгож эхлэх учир. Бид энд яагаад байгаа учраа ойлгох тэр өртөгт нь хүрж, өөрийн үүрэг  мөн зорилго, хүсэл тэмүүлэлээ үнэмлэхүй ухаарч мэдрэх болно.

Үзэн ядалт багасч, хайрлах хайр нь нэмэгдэнэ. Гэхдээ үүнийг талаар нэг хүн бидэнд номлосон болохоор биш, эсвэл үүний талаар бид өөрсдөө уншсан болохоор биш, зүгээр л үзэн ядалт нь цаашид утгаа алдан, шаардлагагүй болох учир, бүх юмс өөрчлөгдөх юм байна.

Бусдыг -  хорлож гэмтээх нь үнэхээр муу гэдэг нь хүний нүдэнд тодорхой болох болно.

Харанхуй муйхрын утаа нь бурханлагийг сэрүүн салхинд аяндаа үлээгдэн замхран үгүй болно.

Хүн буруу юм хийсэн бол энэ түүний 100% мэдлэггүйн улмаас л үйлддэг. Бидний нүгэл гэж хэлдэг зүйлс ч мөн адил бидний харанхуй мэдлэггүйн улмаас үүсдэг. Үнэндээ  бид юуг ч 100% мэддэггүй.

Сохор хүн таныг мөргөхөөр та уурладаггүйтэй адил мөн Бурхан биднийг алдаагаа, дахин дахин давтлаа гээд уурладаггүй.

Алдаа бүр биднийг нэг  зүйлд сургахыг хичээдэг, үүний ч улмаас л тэгээд алдаа гэдэг юм байдаг юм байна.

Бидний давж гарсан намаг болгон шаваргүй газрын сайхныг мэдрүүлнэ мөн цэнхэр далайны тунгалагийг ойлгуулна.

Харанхуйд амьдарсан бидний хором бүр - бидэнд - нарны
үнэнхүй үзэсгэлэнг мэдрүүлэн бидний талархлыг нэмэгдүүлэх нь.

Тэгээд энэ ирж буй 2012 он нь Наран мандалтын жил болох юм байна.

Бидний ухамсрын тэнгэрийг бүрхэн халхалж байсан үүлс нь хүртэл үнэний гэрлийг цаашид халахалж чадахаа байх нь.

2012 он нь үнэндээ энэ ертөнцийн төгсгөл болно гэдгийг бид мэднэ. Тэгээд ч энэ нь маш сайн юм.

Энэхүү үзэн ядалт, дайн дажин, луйврын улс төр, шуналд автсан хувь худалдаачид, сарнин завхарсан гэр бүл, орхигдсон хүүхдүүдээр дүүрсэн бидний ертөнц төгсгөлөө үзэх цаг нь болсон. Өвчин, шаналал, өлсөглөн зовлон - эдгээр бүгдийг бурханлаг нь бидэнд өгөхийг төлөвлөөгүй байж шүү дээ.
Тэгээд шинэ ертөнц аажуухнаар эхлэлээ тавин, бид юмсыг харж эхлэх цаг болж. Юмсыг ойлгох тийм ертөнцрүү бид шилжихнэ.

Ямар ч хүн бусдаас өөргүй, ямар ч шашин нь бусдаас илүү шашинлаг биш. Ямар ч хүн илүү баян биш, ямар нь ч илүү ядуу биш, бид бүгд тэрхүү ертөнцийг өвлөн үе залгамжилах болох нь.

2012 он маш сайн он болно, гэхдээ 2013 оныг арай гүйцэхгүй, 2014 онтой бол бүүр ч харьцуулахааргүй тийм сайхан болох юм байна.

Ирэх өдөр бүр урьд өдрөөсөө илүү сайхан болон болсоор л байх болно. Үүнийг бид анзаарахгүй л байх, гэхдээ тийм байлаа ч эцэст нь гарцаагүй анзаарах л болно.

Муу санаа, бодлууд  нь уг үндсээрээ арилж, ер байхгүй  болно. Тэдгээр нь үнэндээ хэзээ ч бидэнд биднийх байгаагүй учир бид буруутгагдаж, гэмших ч шаардлагагүй болно.
Бидний харах нүд л зөвхөн зүгээргүй байсан болохоор бид сайн харахгүй, илүүг мэдэхгүй байсан юм байна.

Фокус нь таарагүй дурангаар зөв бичлэг хийж болдогүйтэй адил  муу бичлэг нь дурангийн буруугаас болоогүй шиг, бид бодит байдлыг бүрхэг харж байсан байж. Гэхдээ энэ нь тэгж их удаан үргэлжилэхгүй.

Хөгжмийн гарамгай мастер нь бидний хөгийг тааруулж биднээр дамжуулан тэнгэрийн гайхамшгийг эгшиглүүлэхээр бэлэн болоод байгаа юм байна.

Бид хэзээ ч чадахгүй байхдаа гэж мөрөөдөж явсан зүйлсээ хүртэл хийж эхлэнэ. Зарим нэг нь ном бичээд эргээд агуулгыг нь уншаад, үүнийг өөрөө ч бичсэндээ гайхширах болно. Зарим нэг нь хөгжим дарч, зарим нь гайхамшигтай дуулах болно.

Гэхдээ юу юунаас илүүтэйгээр бид амьдралдаа маш баяртай болж эхлэнэ. Анх удаагаа бидэнд бүх зүйлс ойлгомжтой болж, утгагүй юмс замхран арилна. Амьдралын утга учир олдож, өдөр тутам нь илүү жаргалантай, дүүрэн баясаглантай болсоор байх болно.
Өөр илүү бид юу хүсэх билээ?

Тэгээд бид яах ёстой билээ? Яах ч шаардлагагүй, зүгээр л бидний амаар урсах тэрхүү яруу найргийг үүсгэдэг тэрхүү Уран зохиолчийг харж зүгээр л маш ихээр баярлах л үлдлээ.

Бид бүгд, илүү ч үгүй, дутуу ч үгүй, бид бүгд Түүний бүтээж буй найрал хөгжмийн эгшиглэх гайхамшигт хөгжмийг дамжуулах сайхан зэмсэг нь болон оршиж буй билээ.




Tuesday, February 7, 2012

Йогчидын дуртаглаас: Шри Матажийн талаар

Сахажа йогчидын дуртгалаас бүрдсэн боть номнууд нь арваас илүүтэй их байдаг бөгөөд цаашид үргэлжилж нэмэгдсээр байгаа. Энэ удаа би Шри Матажийтай хамт тохиолдсон дуртгалуудаас түүвэрлэж тавилаа. Үүнийг унших нь хүнд маш сонирхолтой байдаг бөгөөд хичнээн -үүний талаар нэг их гадны хүмүүсд баталгаа болгох гэж хэт их ил хэлдэггүй ч би та нарт мэдхэд илүүдэхгүй болов уу гэж бодоод эдгээр орчуулгыг тавихаар шийдлээ.
Та тавтай сууж сонирхоорой!



Лааны галаар цэвэрлэх үед                                                               
Шри Матажи хүмүүсийг эмчилж, энерги өгөх буюу засал хийж байх тийм үед ихэнхдээ хүмүүс Түүний хөлний өмнө өвдөглөн суудаг байлаа. Шри Матажи тэдний нурууруу нь хараагаа хандуулан засдаг байлаа; тэгээд гэнэт огцом лаа руу харна. Түүний өмнө ямагт лаа, гал тавиастай байдаг байсан. Шри Матажи лааруу яг хармагц лааны гал чад чад дуугаран, шаржигнан дэрвэлздэг байв. Тэгээд өөр нэг лааруу харна, тэнд үргэлж 2, 3н лаа тавиастай байдаг байсан. Түүний харах болгонд лааны гал намилзан дэрвэлзэх нь  муу энергийг галруу өгөн шатааж байгаа нь илт харагддаг байлаа. Үүнийг нь харах гайхамшигтай санагддаг байж билээ.
Жон В.

Агаар огторгуй
Нэг өдөр бид хэд Шри Матажийг тосох гэж Heathrow нисэх онгоцны буудалруу очсон юм. Шри Матажи Америкаас Ж.Харитай хамт ирж байлаа. Бид онгоцны буудалруу ирж явахад тэнгэр маш ер бусын сайхан болсон байхыг харлаа. Нар жаргаж байлаа гэхдээ миний  хэзээ ч өмнө нь харж байгаагүй тийм тэнгэр үзэгдэж байлаа. Тэнгэр маш олон өнгөөр туяарч, энэ нь маш эрчимтэй хурдан солигдон байхыг бид хараад маш ихээр гайхаж байв. Тэр олон янзын өнгөнүүд нь маш хурдацтай солигдож, тэр нь задгай тэнгэрт бидний өмнө, бидний хойгуур энд тэндгүй тэлэн гайхамшигтай байлаа. Яг урлагийн бүтээл шиг сайхан зураглал мэт байсан.
Дараа нь Ж.Хари бидэнд тухайн зүйлийн талаар ярьж: “Дээгүүр бид тойроод, онгоцонд нисэж байхад Шри Матажи тэнгэрт наадан, Хари-гаас асуун: “би энд ямар нэгэн ягаан өнгө, тэнд нь шар өнгөнөөс нэмвэл ямар вэ? Чи юу гэж бодож байна?” гэж асуун, гараараа хөдөлгөн, хуруугаараа заах газар болгонд нь өнгө хувиран солигдож байсан...” гэж Хари бидэнд дараа нь хэлж билээ.
Гразина.А

Нарны цацраг мэт                                                                                                                       Английн хөдөө нутагт семинар цуглаан болж байсан тэр үед би тэр ид шидийг өөрийн нүдээр харсансан. Энэ нь нэлээд олон жилийн өмнө болсон, 1979 онд, Шри Матажи ирлээ. Тэр өдөр маш бүрхэг, ямарч наргүй, хүнд үүлтэй өдөр байсан  юм. Тэнгэр маш бүрхэг, харанхуй өдөр байсан. Шри Матажи бидэнд дараачийн лекц, үгээ хэлэн айлдаж байх үедээ тэрээр өөрийгөө – Шри Кришна мөн Будда-г, Есус эзний хүчийг, Тэнгэрийн (хувиран илэрдэгбүхэл бүтэн хүчийг  төлөөлдөг гэж хэлж байлаа. Тэрээр үүнийг хэлэхдээ: “энэ нь яг нарны гэрэл мэт юм” гэлээ. Яг тэр үед хаанаас ч юм бүү мэд, тэр харанхуй бүрхэг өдөр, нарны гэрэл гэнэт хаанас ч юм гарч ирээд, Шри Матажийн толгойруу гэрэлтээд алга болов. Үүнийг батлахын тулд Шри Матажи, “энэ хэрвээ үнэн бол, нарны цацраг дахин Түүний толгойруу гэрэлтэх болтугай” гэлээ. Энэ үзэгдэл нь 2-оос 3 удаа дахин давтагдав. Хаанаас ч юм бүү мэд тэр харанхуйн дундаас гэнэт нар гарч ирэн Шри Матажийн дахин гэж хэлхэд толгойруу нь тусаад алга болж байв. Би тэр үед хамт байсан бусад 50 гаруй сахажа йогчдын хамт энэхэүү үзэгдлийн гэрч болон - мэлмэрч байв.
Миодраг Р.


Ус ба гэрэл
Нэлээд эрт дээр үед Ганапатипүлийн хичээлүүд эхлэхээс өмнө, би бас өөр 7 сахажа йогчидын хамт Шри Матажитай Махараштрын (Мумбай-гаас урагшаа байрлах) Ратнагари хотруу хүмүүсд хичээл заахаар явсан юм. Хичээлээ дууссаны дараа бид ойрхон байрлах Ганеша-гийн сүмийг үзхээр явлаа.
Тэр сүм нь далайн түвшинд байрлаж байсан бөгөөд тэр үед далайн ус сүмрүү нэлээн өндөр орж ирсэн байлаа. Шри Матажи тэр нь “сваямбүү” эсэхийг нь үзэн, усанд умбасан сүмрүү орж долгионыг шалгах гэж 10-аад минут зогсов. “Сваямбүү” гэдэг нь байгалаас өөрөө бий болон гарсан асар их долгион ялгаруулдаг чулуу юмуу байгалийн өөрөө бий болгосон хөшөөг хэлдэг. Шри Матажи гарч ирээд үүнийг маш сэргэг, маш их хүчтэй сваямбүү байна гэж хэллээ. Үнэндээ энэ нь бусад аль ч аштавинаякаас (Энэтхэгийн Махараштра-д байдаг аль ч Ганешийн 8 сваямбүүгээс) илүү их хүчтэй байна гэлээ. Энэ нь Шри Ганешийн маш их хүчтэй долгион агуулхаас гадна мөн далай тэнгисийн Шри Ади Гүрүү Дататрея-ийн хүчийг агуулсан байна гэв. Ийшээ ирснээр хүн хамгийн наад зах нь 2 хүрднээс багагүй, Муладхар, Бхавсагар-аа засах боломжтой гэж хэлэв. Энд амилсан 2 бурхан Шри Ганеш болон Шри Ади Гүрүү байна гэв.

Үүний дараа бид нар жаргахыг үзэж далайн усанд хэд шумбаж, дотоод хүрднүүдээ далайн усны давалгаанд ариусгахаар шийдлээ.
Шри Матажи гэтэл. “Би та нарт нэг ид шид үзүүлье” гээд, “тийшээ, далайн дээгүүр юу харагдаж байна, хэлдээ”, гэв. Бид: “ Шри Матажи, бүх далайн давалгаа нь босоод бидний зүгрүү чиглэж байна”, гэлээ.
“Одоо харж бай. Далайн давалгайн чиглэлийг би өөрчлөөдхье”, гээд Тэрээр урагшаа өмнө зүгрүү алхаллаа, гэтэл бүх давалгаа тэр зүгрүү чиглэн хөдөллөө. Шри Матажийг - даган хөдлөж байв. Дараа нь Тэрээр хойд зүгрүү алхлаа, энэ нь бол бүүр эсрэг чиглэл, гэтэл тэр далайн давалгаа бүхлээрээ тийшээ чиглэлээ. Шри Матажи нэг газартаа зогсоход далайн давалгаа мөн адил зогсон хүлээж, дараачийн командыг хүлээж байгаа мэт байв.
“Та нар магадгүй надаа итгэхгүй байгаа байх, салхинаас болоод энэ давалгаа энгээд байж болно гэж бодож магад, тийм болхоор би та нарт дахиж үзүүлье”, гэв. Тэгээд бүх юмыг дахиад бидэнд давтан хийж үзүүлэв. Шри Матажи, энэхүү ид шидийг 2-дахь удаагаа үзүүлж байгаа, өмнө Америкт үзүүлж байсан гэж хэлэв.
            Ганешийн сүмийг үзсэний дараа бид буцаад Жайгад хотруу унаагаа хүлээхээр явав. Нар жаргаад удаагүй байв, бид тэнд буудал дээр суугаад унаагаа хүлээж байв. Энэ хоромд Шри Матажи дахиад бидэнрүү хандан: “би та нарт дахиад нэг зүйлийг сонирхуулья” гэж хэлэв. Тэрээр: “Шри Ганешийн сүм тэнд байгаа”, гэж заан, “одоо хардаа, ямар нэг юм харагдаж байна уу?” гэж асуув. “Үгүй” гэж бид бүгд хэлэв. Шри Матажи дахин заан биднийг дахиж хардаа, гэв. Бид дахин хархад тэнд харин бага багаар маш аврага гэрлийн урсгал бий болж байв. Энэ нь маш агуй хэдэн мянган вольтын хүчтэй гэрэл мэт, тэр нь газар эхээс гараад шууд дээшээ тэнгэрлүү орж байгаа мэт харагдаж байлаа. “Тэр хавиар өөр ямарч гэрэл байхгүй, сарны гэрэл ч байхгүй байгаа, зөвхөн тэр Шри Ганешийн сүмнээс гарч байгаа” гэж Шри Матажи хэлэв. Энэ гэрэл нь намайг хэлхээснааш зогсохгүй. Энэ гэрэл нь тэр Шри Ганешагийн сваямбүү-наас гарч байгаа, би үүнийг хийж байгаа юм, гээд Шри Матажи биднээс гэрлийг харсан эсэхийг асуугаад, “харсан бол, одоо зогсоое” гэлээ. Бүх тэнд байсан сахажа йогчид харсан гэдгээ хэлж, зогсоож болохыг мэдэгдэв.
Тэр үед тэр гэрэл 10 минут гаруй болсон байх, тэгээд бидний хэлсэний дараа алгаа болсон. Бид үүнийг харсан маш азтай хүмүүсийн нэг байлаа.
П.Д Чавхан

Гал: зүгээр “Аарти” хийсэн нь

Нэг удаа Шри Матажи-ийн Бромптон Скуэр-ийн байшинд засвар орж байх үед туслаж байгаа хүмүүсд Шри Матажи зааварчилан тэр дундуур явж байлаа. Ямар чимэглэл хаана гаргах, хаалга, цонхыг ямар өнгөөр будах энэ тэрийг хэлж зааж байлаа.

Тэнд маш замбараагүй байсан л даа, барилга барихад үргэлж замбараагүй байдаг хойно. Шри Матажи ердийн үед ер өмсдөггүй нимгэн синтетик мэт (силкэн, биеэ ороодог Энэтхэг) саари өмссөн тэр чулуу, тоосон дундуур алхалж байлаа.  Гэтэл тэр өрөөнд бас ажиллаж байсан зарим нэг бусад хүмүүс гагнуурын галыг асаалттай орхисон байлаа. Бамбар өрөөний голд дүрэлзэж байхад Шри Матажи орж ирээд тэр бамбарыг ер анзаарсан шинжгүй ойртон хажуугаар нь өнгөрч байлаа. Тэрээр галруу маш ойрхон очиход, гал гагнуурын цорогноос дүйлэн гарч ирээд Шри Матажийг тойруулан хоёр гурван удаа дүрэлзэж Түүний өвдөгний хавиар ирч бадраад, цэнхэр цагираг үүсгэж түүний саарийгаас хэдхэн см-ийн зайтай болоод буцаад цорогруугаа орч байлаа.

Энэ бүхэн болж байхыг хараад би цочирдон сандран бамбарыг унтраахаар өрөөн дундуур дүүлж, галтай бамбарыг Шри Матажийгаас холдуулхаар завдан - нэг гараараа бамбарыг барин, маш зохимжгүй, инээдтэй маягаар гэдсээрээ тэрийлгэн Шри Матажийн хөлөн доор унав. Юу болсоныг бүгд ухааран, бүгд Шри Матажируу харан би ч мөн адил дээшээ өнгийж Шри Матажируу хархад, Тэрээр миний гайхшралд, надруу хараад маш сайхан инээмсэглэж байлаа. Тэгээд надад:“Би чинь өөрөө гал шүү дээ (Шри Матажи нь бүх огторгүйн махбодийг өөртөө агуулдаг), энэ нь яаж намайг гэмтээхэв дээ” гэж Шри Матаж хэлэв. “Гал зүгээр л надаа аарти (галын өргөл ёслол) хийж байгаа нь энэ”, гээд Тэрээр чимээгүй цаашаа нөгөө өрөөрүү хоолой суулгах ажлаа үргэлжлүүлэн зааварчилхаар яваад өгөв.
Жейн.С

Цасны талаар: цасанд цөмрүүлэхгүй байсан нь
1986 оны өвөл би дүүрэн гүнзгий цасан дундуур явж байв. Дүүрэн гүнзгий цасан дээгүүр маш нэмгэхэн хөлдсөн давхрага бий болсон байв. Дээд давхарга нь гэхдээ миний биеийн хүндийг даахааргүй нимгэхэн учир би тэр цасны зузаан гүнрүү орсоор байв. Тэр талбай дээгүүр сарны туяд тусаж байсан учир би урьдах заманд надаа тааралдах ямарч садаа байхгүй хараад би тайвшрин өөртөө “Шри Матажи-д итгэж үзье” гэж шийдлээ. Эхлээд би бага зэрэг эргэлзээтэй мөн айдастай байв.

Дараа нь би, “ хэрвээ Шри Матажийн бидэнд өгдөг хүчэнд бүрэн итгэж чадвал энэ цасан дээрх мөсдсөн нимгэн давхрага нь намайг доош унагаалгүй даах болно гэдгийг ухаарлаа. Энэ нь үнэхээр тийм байлаа. Эхний алхаа: доош нэвтрэв, дараахь нь зүгээр тэгээд 3-дахь, 4, 5, 6, 7-14 гээд яваад өглөө - би доошоо нэвтрэж ер унахгүй байлаа! Шри Матажи намайг харан дэмжиж байгааг нь би мэдэрлээ. Гэхдээ заримдаа гэнэт, ийм юм байж болдог юм уу, миний хөл доошоо нэвтрэхгүй байна гэж бодонгуут л буцаад зузаан цасруу орчоод байв,  яг энгийн амьдралд ерөнхийдөө учирдаг шиг.
Гүнтер Т.
(Хүн, Шри Матажийн ид шидийн талаар яагаад ийм байгаан гээд бодоод эхэлхээр тэр хүчнээсээ салчихдаг, яагаад гэвэл энэ нь бодол үгүй түвшинд байдаг учир -  хүн эргэлзээгүй бодол үгүй байдалд байвал, тэр үед энэ хүч нь үйлчилдэг байна - орч.)

видео нь алга болчихсон ч гэсэн та бас эндээс http://symongolia.blogspot.com/2011/04/shri-mataji-temze-folyonal-sahaja-joga.html сонирхож болно.

Халдвар авдаг шалтгааны талаар Шри Матажийн хэлсэн лекцний хэсгээс


3-р  хүрдэн дээр иш татаж тайлбарласан Шри Матажийн лекцний хэсгээс. Англи хэлээр нь http://vimeo.com/32774557 линкнээс орж сонирхоорой. 



"Энд - хүний (хүн байх зүй тогтоол) дотоод чанар байрладаг (Нааби чакранд).
Нүүрс төрөгч 4 валенцтай байдаг бол, хүн 10 валенцтай байдаг юм. Хэрвээ эдгээр валенц нь дутагдаж байвал, химийн холболтын хуулийн дагуу, нэг дутагдалтай валенцтай бол холбоо үе нь дутуу болохоор хүн дутагдалтай болдог. Улмаар, тэр өөр нэг юмыг олон түүндээ наалдан нэгддэг.                                 Тэгэхлээр, - илүү мөн дутуу валенцтай байх явдал байдаг. Хэрвээ та илүүдэл валенцтай бол та бусад хүмүүс рүү халдаж юмаа хүнд шахдаг (нөлөө бүхий, өөрийн хүний түвшний үзэл бодол, чанарнаас бусдад шахдаг ). Хэрвээ та дутуу хасах валенцтай бол та бусад хүмүүсд наалдаж, тэдний зүйлийг өөртөө авдаг.  Үүнд химийн бүтэц бүрэлддэгтэй яг ижилхэн явц болдог юм.
            Тэгэхлээр эдгээр валенцнууд нь биднийг тэнцвэртэй байлгах гэж суулгагдсан байдаг. Та зулайгаа нээлгэж бодь болохоор, - таны дхарма буюу зүй тогтоолын 10 захирамж/зарчим гэгээрдэг - та тэрхүү хүчийг нь дотроо сэргээнэ гэсэн үг юм. Та тэр хүч нь болно гэсэн үг. Та шашинаас ангид болно. Та ямар ч шажиныг мөрдөх шаардлагагүй, та зүгээр л дотроо тийм (шажинтай) болно. Та маш уялдаа зохицолтой, нэгдэж бүрэлдсэн  хүн болох болно.
            Жишээлбэл: тухайн хүнд төмс идэх нь зохисгүй байлаа гэвэл, тэр хүн нь шууд л тэр төмсийг идэх дургүй болох жишээтэй. Бодь болохоос өмнө бүүр эсрэгээрээ байдаг, төмс идэх ёсгүй байтал, тэр хүн маш их иддэг байх жишээтэй. Бодь болсны дараа та зүгээр л (өөрийнхөө эсрэг, зохисгүй зүйлсийг) хийхээ байдаг, та дотроо маш нэгдмэл, уялдаатай хүн болон хувирдаг. Бидэн дотор байдаг биднийг тэтгэдэг хүч нь маш их гэгээрч улмаар таны бүхий л үзэл, чухавчилах зүйл чинь бүрмөсөн өөр болж юмсыг цэвэр долгионы түвшинд дүгнэж эхлэх болдог. Жишээлбэл Олимпия гээд жижиг охин, тэр шөлнөөс өөр юм ер идэж өгдөггүй хүүхэд, харин би түүнд идэх юм өгвөл тэр идэж эхэлдэг. Өөр хэн ч юм өгвөл идэж өгдөггүй. Харин намайг өгөхөөр тэр дахиж нэхэж байгаад иддэг. Гайхалтай нь: тэр хүүхэд цэвэр долгионыг ялгаж байгаа нь энд харагдана.

Хэрвээ та нар цэвэр долгионыг мэддэг бол, та нар өөрсдийн валенцийг зохистой байдалд нь (тогтоож) байлгахыг маш хялбархан мэдэх болно. Яагаад гэвэл та тэрхүү оюуны энергитэй болох учир. Зөвхөн үүгээр ч биш мөн та тэр цэвэр долгионы урсгалд дуртай болж, өөр юмсанд та тэгж их дурлахаа байна. Яагаад гэвэл цэвэр долгион нь танаар дамжаад урсаад эхлэхээр, таны Амин сүнс таны төв мэдрэлийн системэнд чинь баяр баясгалан болон бууж, цацруулж эхэлдэг.  Энэ бол Амин сүнсний онцлог юм.  Та баяр баясгаланг мэдэрч эхлэх болно.
Тэгээд та баяр баясгаланг  мэдрээд эхэлвэл, та үүнийгээ юугаар ч сольж, орхихыг хүсэхгүй. Зөвхөн үүнээс баяр таашаал авахыг л хүсэх болдог. Улмаар та мэдлэг болж, тэгээд энэ хэсэгт байдаг - элгээр тэжээгддэг- анхаарал чинь хүртэл гэгээрэн гэрэлтэх болдог."


Бид химийн хичээл дээр үздэг элементууд шиг байгалийн хуулийн дагуу урвал, хувиралд орон (доошолчихгүй бол дээшилж) хөгжин илүү том юм руу холбогдох жамтай  байдаг, чадвал илүү том хэмжигдхүүнд холбоо уялдаа үүсгэж дээшилдэг, энэ талаар би өмнө доорх линкэнд http://symongolia.blogspot.com/2011/07/blog-post.html бичиж байсан, та үзэж сонирхоорой.

Monday, February 6, 2012

Яагаад Шри Матажийн зураг? Мөн Ошо-гийн аюулын талаар. Why Shri Mataji's photo? Danger of Osho.

Сахажа йоганд бид нар Шри Матажи-руу хандаж дотоод цэвэр оюуны хүч Кундалинийг сэргээдэг. Өөрөө биеэрээ байхгүй ч гэсэн зураг нь ижилхэн үйлчилдэг. Энэ талаар Шри Матажи доор хэлнэ.



  "Жишээлбэл, миний зураг гэх, жижиг зүйлийн талаар л гэхэд – хүмүүс – “яагаад заавал таны зургыг (бясалгахдаа хэрэглэх ёстой юм)?” гэдэг.
"Өөрсдийнхөө зургыг хэрэглээч", гэж би хэлдэг, "хэрвээ энэ нь (бодь, гэгээрлийг) боловсруулж байвал"...
Энэ нь маш гайхалтай, - хүмүүс - "яагаад заавал таны зургыг.." гэж эргэлзэн тээнэгэлздэг.

“Тэгээд өөрийнхөө зургыг юмуу өөр хэний ч хамаагүй зургыг хэрэглээд үзээч дээ”, хэрвээ (Кундалинийг сэргээж -орч.) болж байвал би маш их баярлах болно....
Гэхдээ "энэ нь" ер болдоггүй юм чинь - яалтай ч билээ дээ? ( бусад хүний зураг, ШМ зураг шиг, хүний хүчийг сэргээдэггүй, гэгээрлийг боловсруулдаггүй – орч.) 


Тэгээд яах билээ? Гэхдээ хэрвээ миний зургыг хэргэлхээр энэ нь болж байвал, яах ч арга байхгүй ... энэ нь та нарт таалагдана уу, үгүй юу та нар үүнийг хэргэлхээс өөр арга байхгүй ... (үзэгчид, ШМ өөрөө инээнэ). Энэ нь ойлгоход -- хялбархан.... 

Гэхдээ энд, би та нараас авч байгаа юм энд юу ч байхгүй. Та нараас би юу ч хүлээж хүсээгүй, надаа өгчихөөр ямарч "юм" энд байхгүй. Гагцхүү харин, та нар өөрсдөө л үүнд баярлах болно, миний хайр та нарт таалагдана, та нар баярлах болно. Энэ нь бүхлээрээ  - та бүхнийг баярлуулах үүднээс хийгдсэн юм.

Та нарын төрсөн энэ цаг үе маш онцгой үе юм, мөн хүн та нар маш онцгой үүрэг зорилготой юм...


Wednesday, January 11, 2012

Йогчийн дуртаглаас

Сахажа йогоор хичээллэхээр хүнд маш олон сонин зүйлс тохиолддог бөгөөд зарим нэг йогчид өөрийн гайхамшигтай дуртгалуудаас хуваалцаж, улмаар үүнийг нь эмхтгэж хэдэн боть ном гарсан нь байдаг. Орчуулгыг ирээдүйдээ аажимаар бага багаар тавих болно. Одоохондоо доор нийтэлснийг та сонирхоно уу.
Англи хэлээр ийшээ орж үзэх: http://www.free-meditation.ca/archives/12674

Мянган сармагчингийн бодлууд – бодлууд хүмүүсд дамжин, хүмүүс тухайн хүнийг дууриадаг талаар


Заримдаа Шри Матажи тухайн хүнтэй байхдаа тэр хүний ярих хэлбэр буюу тэр хүний шинж чанарт тохируулж тэр хүн шиг болж хувирдаг байсан. Зарим нэг хүмүүстэй байхдаа бүр мөсөн өөр болдог байв. Жишээ нь маш өөр маягаар яриж эхлэх, гм.  
Анх удаа Шри Матажи-тай би эхнэртэйгээ дөнгөж суугаад Пратиштанд (Шри Матажийн өөрийн хийц загвараар барисан барилгад) байхдаа таарсан.  
Бид гал тогоонд зогсоод гаднах ногоон талбайруу харж байтал гадаа Шри Матажи цэцгийн талбайд мөн сууж байв. Тэгээд Тэрээр биднийг хараад бидэнрүү даллан гарч ирэхийг дуудав.
.
Шри Матажи яриа өрнүүлж: “энэ байшин чамд ямар санагдаж байна даа? гэж асуув.  
“Шри Матажи, энэ бол ордон мэт туйлын гайхамшигтай болж”, гэж би хэлэв.
Тэр үед надаа амны уншлага болсон, тогтмол хэргэлдэг нэг үгсийн хэлбэр байсан юм.
 Тэгээд Шри Матажи надаа хариулахдаа: “Тиймээ, энэ бол миний солиотой санаануудын нэг” гэж хэлтэл бид бүгд зогтусав. – Тэр бол миний амны уншлага болсон миний ямагт хэлдэг үгс байв!
Орчин тойронд байсан бүх йогчид мөн би ойлгон, вов гэж дотроо хэлэх шиг болов. Би Шри Матажий-руу харан: ”Пөөөх, ингээд хүний бодлыг шууд л мэдчихдэг юм байхдаа! гээд гайхширч байв.
Йогчид дараа нь Шри Матажийг хэзээ ч ингэж яридаггүй, хэзээ ч тэр үгсийг өмнө хэргэлж байхыг нь сонсоогүй гэж надаа хэлж байсан.

Saturday, January 7, 2012

Tree of Life - "Амьдарлын мод"



Дээрх видеон дээр байгаа үгсийн орчуулгыг мөн улаан тайлбарын оролдлоготой хамт та доороос уншина уу.


“{2:9} Тэгээд Бурхан Эзэн, хүний нүдэнд тааламжтай, үр жимс сайтай мод болгоныг газраас ургуулав; ногоон цэцэрлэгт мөн адил сайн мууг мэдүүлэх амьдарлын мод”-ыг мөн тарив.” Генезис, Библи, KJV~
Сахажа йоганд “амьдралын мод” гэсэн ухаагдахуун дор бид хүн дотор байдаг, хүний нарийн энергийн хүрднүүдийг агуулдаг - мод мэт хүний нарийн системийг авч үздэг. Үр дүнгээ үзүүлдэг цэвэр оюуны хүч- Кундалинийн урсгал нь  идэвхжихээр - тухайн хүнд дотроос нь сайн мууг хэлж өгдөг урсгал хүч бий болдог.

“{3:22} Тэгээд Бурхан Эзэн хэлэв, хүн бол бидэнтэй адил - муу, сайныг мэдэх нэгэн болохыг санаж ав: тэгээд хүн нэгэнтээ гараа сунган амьдарлын мод”-ноос авж идвэл, тэрээр мөнхийг амьдарлыг олох болно.” Генезис, Библи, KJV~
Хүн Бурханы дүрээр бүтээгдсэн гэгддэг бөгөөд сансар огторгуйн хязгааргуй Оюун нь мөн хүн дотор ижилэхэн агуулагдаж байдаг. Энэ нь тэр амьдарлын мод болох зүйл нь хүн дотор идэвжиж, үр шимээ хүнд өгөхөөр хүн сайн мууг мэддэг болохоос гадна, хүн дэвшин сайжирч Бурхантай уусан нэгдэж, Бурханруугаа адил мөнхийн чанартай болно гэж тэмдэглэсэн байна.

“{15:4} Амьдарлын мод нь хүнд тустай -“галын хэлээр” (=галын дөлөөр ) цэцэглэдэг: харин гажууд завхай зүйл тэнд нь орвол амин сүнсэнд зөрчил үүсгэдэг.” Библийн Зүйр мэргэн үгс, KJV~
Библийн номонд Бурхан өөрийгөө “галын дөл мэт, галын хэлээр Би та нарт илрэх болно”, гэж их дурдагдсан байдаг. Цэвэр оюуны хүч Кундалини нь хүн дотор сэргэхээр, энэ нь сэрүүн татуулсан, дүрэлзсэн гал мэт илэрдэг бөгөөд энэ нь хүнийг дотроос нь жинхэн цэцэглүүлдэг.

“{2:7} Чихтэй бүхэн нь сүм хэрэмд Сүнс юу гэж хэлсэнийг сонсохтун; бүх зүйлсийг даван гэтэлсэн хүнд нь Би, Тэнгэрийн диваажинд орших амьдарлын мод”-ноос идүүлэх болно.” Илчэлт, Библи, KJV~
Олон амьдарлын туршлагаан даван, хүн төрлөхтөн хөгжин дэвшиж, өнөө үед ирсэн хүмүүсд, “амьдарлын мод” буюу Бурханы хүчийг агуулах, дотоод системийг таниулж хүний сүнсийг тэтгэнэ гэнэ. Үр дүн нь хүнд маш таашалтай бөгөөд хүн тэр түвшинд нь хүрвэл үнэхээр бал бурам идэж байгаа мэт болдог учир, энд идүүлнэ гэж тэмдэглэсэн байна.

“{22:14} Сургаалийн зарчмыг биелүүлэгч хэд нь ерөөгдөх болно; тэд амьдарлын мод”-ноос хүртэх эрхтэй болж мөн “хотын хаалгар” нэвтрэж болох зөвшөөрлийг олно.” Илчэл, Библи, KJV~
Хүн байх, амьдралд тогтох зарчимыг даган эрүүл эсэн мэнд яваа хүн бүрийг ерөөж “амьдарлын мод” Кундалинийг идэвхжүүлж Бурханы хүчнээс олгоно. Мөн тус хүмүүсийн дотоод оюуны хүчийг нь дээшээ, зулайн хүрд, Сахасрара-гаар гаргаж бодит Бурханы хэмжигдхүүнрүү нэвтэрхийг зөвшөөрнө гэнэ. Улмаар бодит Баптисм буюу жинхэн гэгээрэл болдог. (Европын түүхэн зурагнуудаас мөн харвал гэгээрсэн хүнийг толгойн дээрээ гал мэт гэрэлтэй зурсан байдгийг видеоноос үзээрэй. Учир нь энэ видео цуглуулгыг Европын хүмүүсд зориулж Европ хүн цуглуулсан учир, Библиэс их иш татсан байгаа. Гагцхүү бусад бүх орны түүхэнд үүнийг янз бүрээр тэмдэглэсэн байдаг.)

15.1 Дээрээс үндэстэй, мөчир нь доошоогоо салаалан ургадаг, нуршгүй өгөөжтэй модны талаар тэд (мэргэд) яридаг. (тэр модны) Навчис нь шүлэг, магтаал мэт; үүнийг мэддэг хүн Веда мэдлэгийн эзэмшсэн нэгэн буй.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Хүн төрлөхтөн бид нар Дээд хүчнээс, Бурханаас гаралтай бөгөөд мөн хүчээ ч хүртэл дээрээсээ авдаг бөлгөө. Энэхүү хүчээ идэвхжүүлснээр бид Дээрээс авсан Бурханы хүчээ доошоо өөрийн үйл хэрэгтээн амьдралдаан гаргаж, энэ бүхэн нь гайхамшигтай магтаал уянга болон бид нараар дамжин урсдагийг Энэтхэгийн гэгээнтнүүд тэмдэглэсэн байна.

15.2 Гуна-гаас тэжээлээ аван, тэр (мод) дээш, доош мөчрөө сагсайлган тэлдэг, мэдрэхүйн тусгагдахуун бол түүний дэлгэрэх соёоололт болдог; тэгээд -тэр доор -хүний ертөнцөд- өөрсдийн үйлийг бий болгон, үндсээ дэлгэн нахиалуулдаг.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Гүна гэж 3 янзын сувагнаас үүдэлтэй зан авирыг хэлнэ. Тэгэхлээр бид ямар зан авиртай байна, түүнийг тараана гэсэн утгыг энд хэлнэ. Мөн бид нар өөрийн мэдрэхүйгээр юмсыг олж ойлгон оюунаар нэмж соёолдог гэж бичсэн байна. Улмаар бид хүний ертөнцөд үндсээ ургуулж, энэ ертөнцийг дэлгэрүүлдэг гэсэн утгаар бичжээ.

(амьдарлын модны) 72000 сувагны нэг бүрчлэнд нь тэжээх тос мэт зүйл байдаг.” ~Кшурика Упанишад~
Бидэнд ийм их олон төрлийн суваг байдаг бөгөөд үүнийг нь тэтгэдэг “хүч” нь тос мэт үйлчилдгийг энд тодруулжээ.

“Тэр үлээх салхийг явуулдаг нь бол Аллах юм... Тийм маягаар мөн Гэгээрэл-Сэхээрэл ирэх болно.” ~Язгуурт Коран 35.9, Хилал хэвлэлийн газар, Истанбул, 94~
Цэвэр оюуны эх үүсвэр, Кундалини хүч нь биднийг ивээж, бидэн дотор сэргэхээр энэ нь сэрүүн сэвэлзүүр салхи мэт үлээж сэнгэнсэн урсгалаар илэрдэг. Коранд, үүнийг Аллах өөрөө үүнийг явуулдаг. Хүнд тийм хүч нь идэвхжихээр хүн Сэхээрч, Гэгээрдэг гэж бас захин үлдээсэн байна.

“Тэр ертөнцөөс (Дээд түвшнээс) ирэх амьсгал нь - ирээдүйн анхилуун үнэрийг түгээгч амьдарлын мод”-ны мөчрийг хөдөлгөн доргиож, ариун сүнснүүдийг амилуулах болно. Тэдгээр сүнснүүд нь амилаад бусдыгаа сэргээх болно... тэгээд амьдарлын моднь баярлан баясах болно.” ~Зохар –Мозесийн номноос III, 173 1~
Бурханы хүчийг Аллахын амьсгал, гэж эрт дээр үед мөн хэлдэг байснаас гадна дээр Еврейчүүдийн багш Мозес энд амьсгаа гэж дурдсан байна. Энэ хүч нь тэр хүн дотор байдаг “амьдарлын мод” –оор дамжин урсахаар ариун чанартай хүмүүсийн сүнс нь амилна гэж. Тэгээд тийм амилсан сүнстэй – бодь болсон хүмүүс нь бусдыгаа сэргээж.... “амьдарлын мод”нь баярлан баясах болно гэнэ.

Мэдээж олон янзаар энэхүү Кундалинийн талаар хэлж сануулсан байдаг,
зарим хэсгийг та энд дарж үзнэ үү: http://symongolia.blogspot.com/2011/04/mataji-kundalini.html


энэ видеоны ая, дууны үгс хэрвээ танд таалагдсан бол та энд дарж үзээрэй:   http://symongolia.blogspot.com/2010/08/blog-post_4828.html